Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч хадгалагдна. Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Улз, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -35...-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -17...-22 градус, бусад нутгаар -22...-27 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -27...-29 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.