Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, иргэдийн саналаар далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьсан.
2025 оны наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтыг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Өнөөдөр шинээр баригдсан гурван давхар үйлчилгээний төвийн барилга, 109 автомашины далд зогсоолтой хотын дарга Х.Нямбаатар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат нар танилцаж, иргэдэд мэдээлэл өглөө.