Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -26...-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9...-14 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -16...-21 градус, бусад нутгаар -21...-26 градус хүйтэн байна.
18-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 18-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Нийт хугацаанд хүйтний эрч хадгалагдаж, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр шөнөдөө -45...-50 градус, өдөртөө -35...-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -28...-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -18...-23 градус, бусад нутгаар шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -22...-27 градус хүйтэн байна.