Өгий нуурт "Ugii Winterland-2026" мөсний баяр болно

Өгий нуурт "Ugii Winterland-2026" мөсний баяр болно

Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт орших Өгий нуурт "Ugii Winterland-2026" мөсний баяр нэгдүгээр сарын 31-ээс хоёрдугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Нуурын талаар товч дурдвал, уртаашаа 7 километр, 5 километр өргөнтэй бөгөөд хамгийн гүнзгий газартаа 15 метр орчим. Өгий нуур баруун талаасаа Хөгшин Орхоны усаар тэжээгдэж, баруун хойшоо Хоолойн гол гарч Орхон голд цутгадаг. Арваннэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл мөсөн бүрхүүлтэй байдаг бөгөөд мөсний зузаан нь 1-1.5 метр байдаг.