“Хүмүүн бичиг” сониноос уламжлал ёсоор зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорсон байна.
Олон улсын уралдаанд 18 аймаг, нийслэлийн дүүргүүд болон АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас нийт 1,100 гаруй оролцогч бүтээлээ ирүүлжээ. Тухайлбал, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган бичвэрээ ирүүлсэн бөгөөд бүтээлээрээ “Монгол дуу, дүрс сан” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн нэрэмжит шагналыг хүртсэн байна. Тэрбээр монгол бичгээр “Цуцашгүй” хэмээн бичсэн бүтээлээр тус уралдаанд оролцсон аж.