Д.Очирбат: Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар уламжлалт анагаах ухааны салбарт шинэ эрэн үе эхэлж байна

Д.Очирбат: Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар уламжлалт анагаах ухааны салбарт шинэ эрэн үе эхэлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зарлиг гаргалаа.

Уг үйл явдалтай холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат мэдээлэл өглөө. Тэрбээр " Монголын уламжлалт анагаах ухаан 5000 жилийн түүхтэй. Энэ хугацаанд Монголын үе, үеийн оточ, сэхээтэн зүтгэлтнүүдийн бүтээл төрсөн. Уламжлалт анагаах ухааны эмнэлэг, сургууль байгуулагдсан түүх 345 жилийн өмнөөс эхлэлтэй. Өнөөдөр Ерөнхийлөгч уламжлалт анагаах ухаантай холбоотойгоор зарлиг гаргасан нь энэ салбарт шинэ эрэн үеийг эхлүүлж байна. Саяхан Эрүүл мэндийн яаман дээр Уламжлалт анагаах ухааны хэлтэстэй болсон. 2011 онд Эрүүл мэндийн хуулинд анх удаа уламжлалт анагаах ухааны талаар оруулж байсан. Үүнээс хойш тодорхой хэмжээнд хөгжөөд явж байна" гэлээ. 

ВИДЕО: