“Спорт–хөгжим, соёл–биднийг нэгтгэх мэдрэмж” уриан дор Playtime хөгжмийн наадам, Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Үндэсний дээд лиг гурван жилийн хамтран ажиллах гэрээг байгуулжээ.
Playtime хөгжмийн наадам нь энэ жил 12 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд тус наадамтай Үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран ажиллаж буй нь хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор дамжуулан соёл, урлагт ойртох боломжийг бүрдүүлэх, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
