Өнөөдрөөс нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна

Өнөөдрөөс нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна

Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа. 

Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нийт нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -31-36 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -25-30 градус, Алтайн өвөр говиор -11-16 градус, бусад нутгаар -19-24 градус байна. Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр, -22-24 градус байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлллээ.