Шатахуун тээвэрлэсэн автомашин осолдож, 16 тонн дизель түлш асгарчээ

Шатахуун тээвэрлэсэн автомашин осолдож, 16 тонн дизель түлш асгарчээ

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтийн амнаас эргээд “CU” салбарын харалдаа зам дээр 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 21:06 цагт шатахуун тээвэрлэсэн том оврын автомашин осолдсон дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 10 алба хаагч, хоёр автомашинтайгаар ажиллахад хувийн эзэмшлийн Beiben North Benz ND-4250 загварын, 42,000 литр дизель түлш тээвэрлэж явсан автомашин замын хажуу руу унасан байв. Осолдсон тээврийн хэрэгслийн асгараагүй түлшийг “Hyundai Trago” загварын 40,000 литрийн багтаамжтай тээврийн хэрэгсэлд соруулах ажиллагааг хийсэн байна. Харин асгарсан 16 тонн түлшийг дүүргийн хот тохижилт, зам цэвэрлэгээний компанийн ажилтнууд саармагжуулж, цэвэрлэгээ хийж байгаа юм. Ослын улмаас унасан ёмкосыг босгож дууссан бөгөөд одоогоор эцсийн цэвэрлэгээний ажлыг хийхээр ажил хүлээгдэж байна.