Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-ийн мэдээллээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд /2025.12.23-2026.01.05/ угаарын хийн хордлогын улмаас 119 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт 19, Чингэлтэй дүүрэгт 36, Хан-Уул дүүрэгт 16, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 24, Сүхбаатар дүүрэгт 7 бүртгэгдсэн бол Налайх дүүрэгт нэг тохиолдол бүртгэгджээ. Харин орон нутгийн хувьд Баян-Өлгий, Төв аймгийн хэмжээнд 9 иргэн угаарын хийн хордлогод өртсөн байна. Угаарын хийд хордсон иргэдийг биеийн байдлаар авч үзвэл, насанд хүрэгчид 50 хувь, 0-17 насны хүүхдүүд үлдсэн хувийг нь эзэлж байна.
- Угаарын хийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж:
- Галлагаа хийх үед зуух болон яндангийн шүүлтүүрийн бүрэн ажиллагааг шалгах
- Зуухны аюулгүй байдал болон угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгах
- Зуухыг битүү дүүртэл шахмал түлшээр дүүргэхгүй байх
- Яндангаа хөөлөх, гэр, байшиндаа агаар сэлгэлтийг тогтмол хийгээрэй.
- Нүүрс шатаж дуусаагүй, илчтэй халуун байхад дахин нүүрс нэмж хийхгүй байхыг зөвлөж байна. Ингэснээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
