Энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нийт нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -31...-36 градус хүйтэн, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -25...-30 градус, Алтайн өвөр говиор -11...-16 градус, бусад нутгаар -19...-24 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -22...-24 градус хүйтэн байна гэж ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.