БНСУ-ын к-поп салбарт манай улсын залуус гараагаа эхлүүлж буй цөөнгүй жишээ бий.
Тэгвэл Б.Энэрэл буюу Enny, н.Эгшиглэн буюу Melody нар БНСУ-ын к-поп салбарт дэбютээ хийхээр болсон байна. Тодруулбал, Тэд “Troy Entertainment”-ийн гаргаж буй “Навиллэра” гэх хамтлагт дэбютээ хийх нь тодорхой болсон бөгөөд тус хамтлаг нь дөрвөн гишүүнтэй байна. Үлдсэн хоёр гишүүн нь Солонгос охид юм. Б.Энэрэл гол хоолой, реппер гэсэн үүрэгтэйгээр дэбют хийх бол н.Эгшиглэн гол хоолойн үүрэгтэй дэбютээ хийх аж.