Гэр шатаж, 50 настай эрэгтэй галд өртөж нас баржээ

Гэр шатаж, 50 настай эрэгтэй галд өртөж нас баржээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын задгайд  гэр шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 14-ний өдрийн 12:33 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очсон байна. Иргэн Э-гийн таван ханатай гэр, “Mitsubishi triton” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт иргэн Г /58 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна. Иргэн Э /58 настай, эрэгтэй/, М /30 настай, эрэгтэй/ нар түлэгдэж, бэртсэн байсныг Налайх дүүргийн Яаралтай түргэн тусламжийн их эмчид хүлээлгэн өгчээ. 




Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө