Дорноговь аймгийн Айраг сум /аймгийн төвөөс хойд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны автомашин шатаж байна шатаж байна гэсэн дуудлагыг 2026.01.15-ны 05:57 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн "Volvo FM440" загварын зүтгүүрийн ачаа, тээвэрлэж явсан 29 тн бараа шатаж байсныг унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.