Энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Индонез улсын Жакарта хотод эхэлсэн Mobile Legend Bang Bang” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын “Team Zone” баг нэг хожил, хоёр хожигдолтойгоор тэмцээнээ үргэлжлүүлж байна. Тус тэмцээний гурван тоглолтод хожигдсон тохиолдолд хасагдах бөгөөд “Team Zone” багийн хувьд энэ сарын 16-ны өдөр /2026.01.16/ 16.00 цагаас Камбож улсын CFU Gaming багтай шийдвэрлэх тоглолтоо хийнэ. Тэдний хувьд хоёр тоглолтод дараалан хожиж чадвал “Mobile Legend Bang Bang” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатанд шалгарсан анхны Монгол баг болох юм.
Н.МӨНХБААТАР