Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ирэх оны нэгдүгээр сарын 17-19-нд Рэнчинлхүмбэ сумын Жарганатын голд дархад түмний өв соёлыг сурталчлах “Маанарын соёл” үйл ажиллагааг "Хаан тэнгэрийн Самгалдай" төвөөс зохион байгуулахаар зарласан.
Гэвч нутгийн иргэд онгон дагшин газар нутагт зохион байгуулахгүй гэсэн учраас цуцлагдаж Цагааннуур сумын Хүнхэр тайга, Хармайн нарийн өвөрт энэ сарын 18-нд “Маанар” өвлийн эвентийг хийхээр болжээ. Энэ үеэр үндэсний урцан гэр, нуруу шар, дархад тува дууны уралдаан, цааны уралдаан болж Маанарын хоол цайны соёл, тоглоом наадгай, дуу хуур өв соёлоос танилцуулна."Маанар" гэдэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хойд хэсгээр нутаглах дархад ястны нийтлэг нэр юм.
ВИДЕО: