УДЭТ-ын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийг 2020 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэж байв.
Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү романыг орчуулагч Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн бол Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар найруулж, зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр нар ажилласан. Түүнчлэн хоёр бүлэг, 23 үзэгдэлт уг жүжгийг УДЭТ шинэ бүрэлдэхүүн, шинэ “Анна”-тайгаар өнгөрсөн оны тавдугаар сард үзэгчдийн хүртээл болгосон юм. Тэгвэл дахин шинэчлэн найруулсан "Анна Каренина"-г ирэх хоёрдугаар сарын 11-нээс эхлэн таван удаа тайзнаа тоглохоор болжээ.