"Автобусаар зорчсон, алхсан, дугуй унасан иргэнд оноо өгдөг болно" зэргээр хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гаргаж байгаад иргэд бухимдаж байна

"Автобусаар зорчсон, алхсан, дугуй унасан иргэнд оноо өгдөг болно" зэргээр хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гаргаж байгаад иргэд бухимдаж байна

Нийслэл Улаанбаатар хотод автобусаар зорчсон, алхсан, дугуй унасан иргэнд оноо өгдөг болох журам хэдийнээ батлагдчихсан. Энэ журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар НИТХ-ээр хэлэлцэж байгаа гэнэ.

Тодруулбал, энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн, “Автобусаар зорчсон, алхсан, дугуй унасан иргэнд оноо өгдөг болоод тэр оноогоороо хотын тодорхой үйлчилгээг үнэгүй авдаг байлгах журам гарчихсан. Энэ журмыг хэрэгжүүлэх талаар одоо НИТХ-ээр хэлэлцэх гэж байгаа. Засаг даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцчихсэн. Энэ онооны систем хэрэгжээд сан нь бүрдээд явахаар мэдээллийг нь ил тавина. Хотула дээр эхний ээлжинд загвар нь хэрэгжиж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн.

Гэтэл иргэдийг 24 цаг тагнаж, алхаж байгаа эсэхийг нь шалгах хэрэг үү зэргээр иргэд энэ асуудалд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Угаас энэ бол хэрэгжих боломжгүй бөгөөд ардчилсан нийгэмд байж боломгүй үйлдэл гэдгийг хүн бүр хэлнэ. Нийслэл энэ мэт хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гаргаж байгаад иргэд бухимдаж байна.