СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үзэгдэх орчин хязгаарлагдах тул анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллага анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үзэгдэх орчин хязгаарлагдах тул анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллага анхаарууллаа

Өнөөдөр буюу 2026 оны 01 сарын 13-нд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи шуургатай байхыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.

Маргааш буюу 2026 оны 01 сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Мөн 2026 оны 01 сарын 15-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2026 оны 01 сарын 16-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 2026 оны 01 сарын 17-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуургатай байна. Иймд, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж үзэгдэх орчин хязгаарлагдах тул улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замаар зорчихдоо анхаарал болгоомжтой зорчих хэрэгтэйг онцгойлон анхаарууллаа. Мөн автомашины бүрэн бүтэн байдлыг шалгах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ.