“UB cab” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Н.Отгонбаяр өөрийн салбараасаа бүрэн гарч байгаагаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.
Тэрээр “Орон сууцны хоёр өрөө байрнаас эхэлсэн UBCab Holding бизнес маань одоо есөн охин компани, 100 мянга гаруй жолооч, 1.6 сая хэрэглэгчтэй аварга систем болж хөгжжээ. UBCab-ийн гүйцэтгэх захирлын үүргээ хоёр жилийн өмнө шилжүүлсэн. Гэсэн ч одоог хүртэл ТУЗ-д харьяалагдаж, хувьцаа эзэмшигч, стратеги, хамтын ажиллагааны захирлаар ажилласан билээ. Гэхдээ би өөртөө алдах, туршиж үзэх эрхийг олгож, UBCab-ийн салбараасаа бүр мөсөн гарах шийдвэр гаргалаа. Амьдралынхаа дараагийн хуудсыг зоригтой нээж, эргэж буцалтгүйгээр шинэ салбарт хүчээ сорин зүтгэхээр боллоо. Энэ хугацаанд хамт байсан хамт олондоо, найзууддаа гүн талархлаа илэрхийлье. Та бүхэнтэйгээ Монгол улсынхаа тээврийн салбарт хувьсал хийхэд хамтран зүтгэх нь үнэхээр нэр төрийн хэрэг байлаа” гэжээ.