Ардын жүжигчин С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар Увс аймгийн төв Улаангом суманд "Сама" нэртэй хотхон барьж, ашиглалтад оруулсан байна.
Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт баригдсан “Сама” хотхон нь нийтдээ хоёр блок барилга бөгөөд 60 айлын орон сууц байна. Тус орон сууцны барилга угсралтын ажлыг “МЦХ” ХХК гүйцэтгэж, 2025 оны арван хоёрдугаар сарын 16-ны өдөр улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад оруулсан байна.