Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.05-2026.01.11/ нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 29 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, есөн иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Нийт дуудлагын 61 нь обьектын гал түймэр, гурав нь газар хөдлөлт, хоёр нь халиа дошин, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.