Улаанбаатарт 16  градус хүйтэн байна

Улаанбаатарт 16  градус хүйтэн байна

Маргааш буюу энэ сарын 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дархадын хотгор, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Орхон, Ерөө голын хөндийгөөр -20...-25 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +3...-2 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар -3...-8 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -14...-16  градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө