Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна.
Тодруулбал,“Эрдэм транс” ХХК-ийн жолооч Ж.Д нь автобусандаа тамхи татаад байсан тул ЗТХ-ийн 14.6 9 зааснаар арга хэмжээ тооцож, М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлийн 2-136 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 17:37 цагт 5-шар автобусны зогсоолоос хүнээ аваагүй явсан тул “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч С.Ч-д, Ч:21Б (Вокзал-Автобус бааз) чиглэлийн 3-014 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ авахгүй явсан тул “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын жолооч Б.Ж-д ЗТХ-ийн 14.6 9 зааснаар тус тус арга хэмжээ тооцжээ. Түүнчлэн үйлчлүүлэгч нартай боловсон бус харьцсан жолооч нарыг сургалтад хамруулахаар болсон байна.