М.Болдбаатар: Дубай руу явсан татварын дарга нарын аяллыг нийслэлээс зохион байгуулсан. Санхүүг нийслэлээс асуух хэрэгтэй

М.Болдбаатар: Дубай руу явсан татварын дарга нарын аяллыг нийслэлээс зохион байгуулсан. Санхүүг нийслэлээс асуух хэрэгтэй

Нийслэлийн татварын газрын дарга болон дүүргүүдийн татварын хэлтсийн дарга нар Дубай руу аяллаар явсан, хариуцлага тооцно гэж анх Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж, улмаар Ерөнхий сайд Г.Занпаншатар хариуцлага тоооцох шийдвэр гаргасан.

Тэгвэл өнөөдөр Дубайгаас ирж буй Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар энэ талаар, “Аяллыг нийслэлээс зохион байгуулсан. Тийм болохоор санхүүг нийслэлээс асуух хэрэгтэй байх. Би шууд удирдлага нь учраас дүүргийн татварын газрын дарга нарт чиглэлийг нь өгсөн. Төрийн албан хаагч нар зөвшөөрөлгүй ийш тийш явж болдоггүй. Зөвшөөрөл авах хүсэлтээ өгсөн байсан. Миний хувьд хариуцлагаа хүлээнэ гэсэн бодолтой байна. Дубай руу туршлага судлахаар явсан” гэлээ.