Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталлаа.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасан. Энэ дагуу тус нөхөн сонгуулийг энэ оны зургаадугаар сарын 21-нд зохион байгуулах юм.
Нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг https://m-election.mn/.../17274137732091&id=1767860366578398 холбоосоор нэвтэрч үзэх боломжтой.