СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй холын замд гарахгүй байхыг зөвлөж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй холын замд гарахгүй байхыг зөвлөж байна

Цаг агаарын мэдээгээр 2026.01.09-ний өдөр Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байх тул зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж үзэгдэх орчин хязгаарлагдана. 

Иймд, улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замаар зорчихдоо анхаарал болгоомжтой зорчих мөн автомашины бүрэн бүтэн байдлыг шалгах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Жолооч нар хүйтний улиралд зориулагдсан дугуйгаар зуны дугуйгаа солих, түлш, шатахуун хангалттай авсан байх, онцын шаардлагагүй бол үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар холын замд гарахгүй байх, холын гэрлээ шилжүүлэх, нойр дутуу, их ядарсан мөн согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах хориглох зүйлсийг хатуу анхаарч зорчих хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.