Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “… төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан.
Уг гомдлыг Үндсэн хуулийн цэц 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд уг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож, магадлал гаргажээ.