Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 8-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгдсэн бөгөөд эмнэлэгт 46 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал, ХӨСҮТ-д 26 хүн, хөдөө орон нутагт 20 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 33 хүн байгаа юм байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5173 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3252, 5-9 насны 1799 хүүхэд, 15-19 насны 1742 хүүхэд улаанбурханаар өвджээ.
