Цагдаагийн байгууллагаас энэ оны арванхоёрдугаар сард хянан шалгалт зохион байгуулж, Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий иргэд бусадтай бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон хоёр тооны аргалийг хууль бусаар агнасан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна.
Аргаль нь 22 сая 200 мянган төгрөгөөр үнэлэгддэг бөгөөд экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцон, Хуульд зааснаар нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, гадаад улсад гаргасан нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10-40 сая торгох, 2-8 жилийн хорих ял шийтгэнэ гэж заасан байна.