Өвлийн аялал жуулчлалыг дэмжих, нүүдэлчин ахуй, адууг дагасан соёлыг сурталчлах, монгол адууны үнэ цэнийг өсгөх, соёлын биет бус өвийг хадгалан, залуу хойч үедээ өвлүүлэх, адууг брэнджүүлэх зорилготой “Талын жавхаа-2026” адууны соёлын өдөрлөгийг нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулахаар болжээ.
Уг өдөрлөг Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт энэ сарын 24-д болно. Өдөрлөгийн үеэр аялагчид адуучин залуусын ур чадварыг харах, морь, тэмээ, пони морь унах, морин чаргаар гулгахаас гадна үндэсний худалдаа үйлчилгээний хэсгээр зочлох боломжтой аж.