Фукуок руу аялж буй жуулчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор шуурхай утас ажиллуулж эхэлсэн талаар ЭСЯ мэдээллээ

Фукуок руу аялж буй жуулчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор шуурхай утас ажиллуулж эхэлсэн талаар ЭСЯ мэдээллээ

Бүгд Найрамдах Вьетнам Улсын Фукуок аралд аялж амрахаар зорин очих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа тул 389/PQ удирдах хорооны Байнгын албанаас Фукуокийн тусгай бүс нутагт гарч буй хууль бус хил дамнасан наймаа, худалдааны луйвар, хуурамч бараа бүтээгдэхүүн, үнийн зөрчил болон бусад хууль зөрчсөн үйлдлийн талаар байгууллага, иргэдээс мэдээлэл, санал хүлээн авах 24/7 шуурхай утас ажиллуулж эхэлжээ.

Энэхүү шуурхай утас нь зах зээлийн үнийг тогтворжуулах, хууль бус худалдааны үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, мөн дотоод, гадаадын жуулчдын эрх ашгийг хамгаалах зорилготой аж. Шуурхай утас: 0916 990 633. Ирүүлсэн бүх мэдээлэл нууцлалтайгаар хадгалагдах бөгөөд хүсэлт гаргасан тохиолдолд мэдээллийн дагуу авсан арга хэмжээний талаар хариу мэдээлэл өгнө гэж Бүгд Найрамдах Вьетнам Улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээллээ.