Баянзүрх дүүрэгт иргэн Г-ийн таван ханатай гэрийн доороос булаг ундарч, гэр болон хашаа нь усанд автсан байжээ

Баянзүрх дүүрэгт иргэн Г-ийн таван ханатай гэрийн доороос булаг ундарч, гэр болон хашаа нь усанд автсан байжээ

Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо гэр, хашаа усанд автсан гэсэн дуудлагыг 12:40 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Улмаар дуудлагын дагуу очиход иргэн Т.Ганзоригийн 5 ханатай гэрийн доороос булаг ундарч гэр болон хашаа усанд автсан байсныг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан тухайн иргэний гэрийг буулган аюулгүй газарт зөөвөрлөн барьж, ундарсан усыг мото помпоор ашиглан соруулж, шуудуу татаж урсгажээ. Түүнчлэн "Howo" загварын автомашинаар 3 удаа шороо буулган далан босгож аюулгүй болгосон байна.