Н.Өсөхбаяр: Ерөнхий сайдын үндэсний бөхийг жалга дов, нутаг усаар ялгаварлан гадуурхсан увайгүй үйлдэлд харамсаж байна

Н.Өсөхбаяр: Ерөнхий сайдын үндэсний бөхийг жалга дов, нутаг усаар ялгаварлан гадуурхсан увайгүй үйлдэлд харамсаж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар олон нийтийн арга хэмжээн дээр үг хэлэхдээ “Монголын заяа их. Халхын заяа их. Манай Э.Батмагнай арсланг давахад монгол даяараа өндийсөн. Нутгийн уул, ус өндийсөн. Энэ бол үнэхээр сэтгэл огшим үе байсан. Тэр бөх нь допингтой бөх байсан байна лээ. Допингтой бөхийг допингтой нь хамт ялсан. Монголын улс төр ч бас допингтой нь хамт ялна" гэсэн үгийг хэлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор улсын баяр наадмаар Э.Батмагнай арслантай үзүүр түрүүнд үлдсэн Монгол Улсын гарьд Н.Өсөхбаяр өөрийн цахим хуудсанд байр сууриа илэрхийлжээ. Тэрээр "Монгол Улсын эрхэм Ерөнхий сайд Монголын үндэсний өв соёл эв нэгдлийн бэлгэдэл болох үндэсний бөхийг жалга дов, нутаг усаар ялгаварлан гадуурхаж увайгүй үйлдэл гаргасанд гүнээ харамсаж байна. Монголын ард түмэн үнэн худлыг ялгах нүдтэй. Үнэн хэзээд ялна” гэжээ.