Тусгай замын автобус төслийн нарийвчилсан ажлын зураг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Тусгай замын автобус төслийн нарийвчилсан ажлын зураг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх Тусгай замын автобус /BRT/ төслийн нарийвчилсан ажлын зураг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг 2026 оны эхний улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна.

Төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, техникийн иж бүрэн зураг төсөл боловсруулах мэргэшсэн байгууллагыг тодруулснаар барилга угсралтын ажил эхлэх боломж бүрдэх юм. Нарийвчилсан ажлын зурагт автобусны тусгайлсан эгнээ, буудлын төлөвлөлт, замын хөдөлгөөний зохион байгуулалт, гэрлэн дохионы шинэчлэлт, нийтийн эзэмшлийн талбай, явган болон дугуйн замын шинэчлэлт тохижилт, ухаалаг тээврийн систем (ITS), аюулгүй байдлын цогц шийдлүүдийг олон улсын стандарт, норм шаардлагын дагуу тусгана. Төслийн хүрээнд урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, ТЭЗҮ боловсруулах, төслийн үзэл баримтлал тодорхойлох, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатлалын төлөвлөлт зэрэг суурь ажлуудыг үе шаттай гүйцэтгэж дууссан. Энэхүү төслийг хотын төв болон захын бүсүүдийг холбосон, хөдөлгөөний ачаалал ихтэй гол замууд буюу Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу- Намьяжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Тус төсөл нь нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хурд, найдвартай ажиллагаа, үйлчилгээний чанарыг сайжруулах, улмаар иргэдийн цаг хугацаа, эдийн засгийн алдагдлыг багасгах ач холбогдолтой.