Өндөр настай иргэн мөлхөж зам хөндлөн гарч буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд дэлгэгдсэн. Тэгвэл эл үйл явдал нь өчигдөр /2026.01.05/ Дархан-Уул аймгийн төвд болжээ. Дархан-Уул аймагт цас орж зам цасанд хучигдсаны улмаас гулгаа үүсэн иргэд алхахад хүндрэл үүсчээ. Тиймээс тухайн иргэн замыг мөлхөж гарсан байна.
Уг бичлэгийг цахим сүлжээнд гарсантай холбогдуулан олон нийт Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг аймгийн төвийн доторх замын цасыг арилгах, давс хужир цацахыг шаардаж эхэлжээ. Ташрамд дурдахад, нэр бүхий иргэний гомдлоор Б.Азжаргалыг АТГ-аас шалгаж байгаа билээ.