Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд хиймэл оюун ухааны системийг нэвтрүүлсэн билээ.
Улмаар 2026 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн замын хөдөлгөөнийг бүрэн АI системээр хянах ажлыг эхлүүлсэн. Энэ шийдвэрийг иргэд, жолооч нар хүчтэй шүүмжилж байна. Тодруулбал, дэд бүтэц, замын тэмдэг, тэмдэглэгээ зэргээ шийдвэрлээгүй байж иргэдийг торгох гэж байна хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл энэ шийдвэртэй холбоотойгоор Хуульч О.Батхүү цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Иргэдээ торгох гэж тавьж байгаа камераа гэр хорооллын харанхуй гудамжинд тавьдаг болоосой" хэмээн хэлжээ.