Соёлын төв өргөөний барилгыг нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барих төслийг боловсруулж, саналыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах төлөвлөгөөг НЗДТГ-ын Хөрөнгө оруулалтын хэлтсээс оруулжээ.
Тус ажлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай хариуцаж байгаа аж. Түүнчлэн өчигдөр энэ асуудал цахим орчинд цацагдаж, олны анхаарлыг татаж эхэлсэнтэй зэрэгцэн ulaanbaatar.mn сайт дээр байршсан уг мэдээллээс 12 дахь хэсгийг нь өнөөдөр хасжээ.
