Монгол банхарыг сурталчлах ажилд оролцдог сургуультай нохойг хулгайлсан байж болзошгүй хэрэг гарчээ

Монгол банхарыг сурталчлах ажилд оролцдог сургуультай нохойг хулгайлсан байж болзошгүй хэрэг гарчээ

Улсын наадам, Нүүдэлчин наадам болон Монгол банхарыг сурталчлах ажилд оролцдог банхар нохойг хулгайлсан байж болзошгүй хэрэг энэ сарын 01-02-нд шилжих шөнө гарчээ. 

Энэ талаар Монгол Банхар Сонирхогчид, Үржүүлэгчдийн нэгдсэн группт "Монгол банхар нохойгоо сурталчлан таниулах ажилд сургаж бэлдсэн том хашаанд сул гүйлгэж, хайрлан сайхан тэжээж байсан нохойг маань аваад явчихжээ. Тавин хоёрын даваа Наранбулаг амралтын хажуухнаас улаан халтар зүстэй 1 настай эр нохой алдагдсан тул сураг гаргаж тусална уу. Одоо зураг дээрхээс илүү үсэлж зузаарсан байгаа" гэжээ.