О.Сийлэгмааг “Ёс зүйн зөрчил гаргасан“ гэж үзэн, БЗС-гийн ажлын албаны даргаас чөлөөлжээ

О.Сийлэгмааг “Ёс зүйн зөрчил гаргасан“ гэж үзэн, БЗС-гийн ажлын албаны даргаас чөлөөлжээ

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан О.Сийлэгмааг "Ёс зүйн зөрчил гаргасан" гэж үзэн, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

О.Сийлэгмаа нь Боловсролын сайд П.Наранбаярыг "БЗС-гийн тэтгэлгээр суралцагчдын тоог 13-аар хэтрүүлсэн нь зээлийн сангийн журам зөрчсөн" гэж үзэн албан бичиг хүргүүлсэн юм. Тодруулбал, Польш, Куба, Франц, Их британид суралцаж буй 41 сурагч эрэлттэй болон тэргүүлэх бус чиглэлээр суралцалж буй нь зээлийн сангийн журмыг зөрчиж байна гэж үзсэн. Ингэснээр төсвөөс давсан хоёр тэрбум төгрөгийн зөрчил үүссэн гэж үзэж буй. Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан О.Сийлэгмаа нь 2025.01.07-нд мэдээлэл хийж, өөрийг нь ажлаас халсан шийдвэрийн эсрэг шүүхэд хандана гэж мэдэгдээд байна.