Японы алдарт "Science SARU" студийн бүтээл "Монгол дахь шулмын амьдрал" манга зохиолоос сэдэвлэсэн олон ангит анимэ ирэх зургаадугаар сард "Jaadugar: A Witch in Mongolia" нэрээр олон улсад нээлтээ хийхээр болсон.
Тус бүтээлийн зохиолыг японы нэрт манга зураач Tomato Soup нэрээр алдаршсан уран бүтээлч туурвисан бөгөөд XIII зууны үеийн монголчуудын талаар буюу Өгэдэй хааны хоёрдугаар хатан Дөргэнэ, түүний перс шивэгчин Фатимагийн тухай гарах аж. Энэхүү манга нь 2022 онд "Apple Books" -ийн шилдэг номоор шалгарч байсан бөгөөд өнгөрсөн оныг хүртэл нийт таван цуврал болж уншигчдад хүрчээ. Ийнхүү уг бүтээл "Jaadugar: A Witch in Mongoliа" нэрээр Японы "Асахи" телевизээр энэ оны зургаадугаар сард гарч эхлэх юм.