Өнөөдөр, маргааш /2026.01.06, 07/ Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -13...-15 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.