15 мянга орчим даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжийг олгож эхэлжээ

15 мянга орчим даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжийг олгож эхэлжээ

2025 онд батлагдсан 162 тэрбум төгрөгийг  өнгөрсөн ес, аравдугаар сард 32 мянган даатгуулагчид олгоод дууссан. Улмаар 10, 11, 12 дугаар сарын ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй 15 мянга орчим иргэн үлдсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2025 оны аравдугаар сарын эхээр ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгө авах өргөдөл гаргасан иргэдийн хүсэлт батлагдсан төсвөөс давсан учир хүсэлт гаргасан 15 мянган иргэний ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг гурван сар олгоогүй байна.

Эдгээр иргэдийн ажилгүйдлийн тэтгэмжид 45 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа аж. Тэгвэл өнөөдрөөс /2026.01.05/ эхлэн 10, 11, 12 дугаар сард ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй 14,996 даатгуулагчийн 45 тэрбум төгрөгийг нөхөн олгож эхэлжээ.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө