2026 оны трэнд Side-Hustle гэж юу вэ?

2026 оны трэнд Side-Hustle гэж юу вэ?

Дэлхий дахинаа “Side-Hustle” гэх ойлголт трэнд болоод зогсохгүй залуус орлогын олон эх үүсвэртэй байхыг илүүд үзэх болсон. Side-Hustle гэдэг нь үндсэн ажлынхаа хажуугаар өөр ажил хийж, нэмэлт орлого олохыг хэлдэг бөгөөд өнөө үед хайж судлах л юм бол ажил гүйцэтгэж, орлогоо нэмэгдүүлэх боломжууд ч их байна.

Хэрвээ та үндсэн ажлынхаа хажуугаар хийж болох богино хугацааны ажил хайж байгаа бол, хичээлийнхээ зав чөлөөгөөр цагийн ажил хиймээр байгаа бол, эсвэл танай байгууллагад хагас болон богино цагаар ажил хийх найдвартай ажил гүйцэтгэгч хэрэгтэй байгаа бол, танай гэрт/оффист тавилга угсрах, эд зүйл өрөмдөж тогтоох, нарийн цэвэрлэгээ хийх гэх мэт олон ажил байгаа ч өөрөө амжихгүй, бас хаанаас хайхаа мэдэхгүй байгаа бол… Монголын хамгийн анхны цагийн ажлын аппликэйшн HiiJob-ыг танд санал болгоё.

HiiJob бол ажил гүйцэтгэгч болон захиалагч талуудыг холбосон цагийн ажил зуучлалын цоо шинэ загвар бүхий цогц платформ юм.  Тус платформ нь нүүлгэлтийн үйлчилгээ, цэвэрлэгээ үйлчилгээ, гэрийн аж ахуй, цагийн ажил, автомашин үйлчилгээ, урлагийн үйлчилгээ гэсэн үндсэн 6 ангиллын 30 гаруй ажлын байрыг багтаасан .

Өдрөөс өдөрт улам төрөлжиж өргөжсөөр байгаа HiiJob апп-д бүртгүүлсэн захиалагч болон гүйцэтгэгч талууд богино хугацаанд найдвартай ажил олгогч/ажил гүйцэтгэгч олох бүрэн боломжтой гэдгээрээ онцлог. Тухайлбал, school police, цагийн ажилтан, гэр цэвэрлэгээ, арга хэмжээний хөтлөлт, ковер дуучин зэрэг нэг өдөрт хийгдээд дуусах, эрэлт ихтэй ажлууд цөм бий. Та HiiJob апп-д нэгдсэнээр:

  • Ур чадвараа ашиглан нэмэлт орлого олно;
  • Өөрийн CV-ээ үнэ төлбөргүй илгээх бөгөөд ажлын хөлсний шимтгэл төлөхгүй;
  • Олон төрлийн ажлын санал хүлээн авна;
  • Бүх бүртгэлтэй хэрэглэгчийг E-Mongolia нэгдсэн системээр танин баталгаажуулсан;
  • Гүйцэтгэлд суурилсан бодит үнэлгээ (review) өгөх боломжтой, үнэлгээндээ тохирсон урамшуулал авна;
  • Захиалагч нь хэрэгцээт ажлын байрны зарыг заавал нийтлэх шаардлагагүй бөгөөд гүйцэтгэгчтэй шууд холбогдож, тохиролцож болно гээд маш олон давуу талтай.

Эцэст нь, та өөрийн мэдлэг ур чадвараа ашиглан өөрийгөө илүү хөгжүүлснээр өөртөө хөрөнгө оруулахыг зорьж байвал яг одоо эргэлзэлгүйгээр HiiJob апп-аа татаад бүртгүүлээрэй.

УР ЧАДВАРАА ЦАЛИН БОЛГО