Энэ долоо хоногийн Пүрэв гарагт ихэнх нутгаар хүйтний чангарна гэж анхаарууллаа

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт ихэнх нутгаар хүйтний чангарна гэж анхаарууллаа

Энэ сарын 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Энэ долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын  07-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 10-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, энэ сарын 08-нд нутгийн зарим газраар, энэ сарын 09-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн зарим газраар, 09, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна. Энэ долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ сарын 09-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.