Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 524.7 мянган тэтгэвэр авагчдад 496.1 тэрбум төгрөгийн тэтгэврийг нэмэгдлийн хамт цаг хугацаанд нь бүрэн олгосон байна.
