Улаанбаатарт цэлмэг, 14 градус хүйтэн байна

Улаанбаатарт цэлмэг, 14 градус хүйтэн байна

Өнөөдөр говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нийт нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.    

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -12...-14 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.    




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө