"Netflix"-ийн бүрэлдэхүүн "Physical: Welcome to Mongolia" хэмээх шинэ нэвтрүүлгээ монголд хийсэн билээ. Тус нэвтрүүлэг Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр, Солонгосын багийн ахлагч Ким Дон Хён, Солонгосын багийн Амотти, Монголын багаас Э.Лхагва-Очир нар оролцсон.
Нийт дөрвөн ангитай энэхүү цуврал нь хоёр, хоёр ангиар гарна. Тодруулбал, 1, 2-р анги 2025.12.24-нд нээлтээ хийсэн бол 3, 4-р анги 2025.12.31-нд цацагдлаа. Тус нэвтрүүлэг зөвхөн БНСУ-д албан ёсны эрхтэй цацагдаж эхэлсэн бөгөөд бусад орны үзэгчид 2026.01.02 буюу өнөөдрөөс үзэх боломжтой юм. Тус нэвтрүүлэг нь Монголын багийн ахлагч Б.Орхонбаярын зохиосон маршрутаар монголчуудын өдөр тутмын амьдрал, соёлтой танилцаж, уран нугараач Л.Лхагва-Очирын тусгай үзүүлбэрийг үзэж, үндэсний сурын харваа болон бусад сонирхолтой хөтөлбөрт хамрагдах аж.