Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. Ихэнх нутгаар цэлмэг, зөөлөн салхитай. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр -23...-28 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна. Улаанбаатарт цэлмэг. Зөөлөн салхитай. -11...-13 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.