Улаанбаатарт цэлмэг, 12 градус хүйтэн байна

Улаанбаатарт цэлмэг, 12 градус хүйтэн байна

Өнөөдөр /2026.01.01/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Өнөөдөр ихэнх нутгаар цэлмэг, зөөлөн салхитай. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр -23...-28 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, Говь-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна. Улаанбаатарт цэлмэг. Зөөлөн салхитай. -10...-12 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.      




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө